Jump to content

Их долоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Group of Seven
Groupe des Sept
Gruppe der Sieben
Gruppo degli Sette
先進7ヶ国
Их Долоогийн гишүүн орнууд.
Их Долоогийн гишүүн орнууд.
Image Канад
Ерөнхий сайд: Жастин Трюдо
Image Франц
Ерөнхийлөгч: Эмманюэл Макрон
Image Герман
Канцлер: Олаф Шолц
Image Итали
Ерөнхий сайд: Марио Драги
Image Япон
Ерөнхий сайд: Кишида Фүмио
Image Нэгдсэн Хаант Улс
Ерөнхий сайд: Риши Сунак
Их Долоогийн 2021 оны Ерөнхийлөгч
Image Америкийн Нэгдсэн Улс
Ерөнхийлөгч: Жо Байден
Мөн төлөөлөгдсөн
Image Европын Холбоо
Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен
Ерөнхийлөгч Чарльз Мишел

Их Долоо (англи. Group of Seven — «Долоогийн бүлэг», G7) буюу Долоогийн Бүлэг гэж Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг 7 улсаас бүрддэг албан бус байгууллага буюу клуб юм. «Их долоо» бол олон улсын байгууллага биш юм, учир нь олон улсын гэрээгээр байгуулагдаагүй өөрийн гэсэн дүрэм, байгууллагын төв, нарийн бичгийн газр байхгүй юм. «Долоо»-гийн шийдвэр заавал биелүүлэх ёстой бус. Гол төлөв аливаа асуудлаар талууд өөрийн байр сууриа илэрхийлэх, саналаа нэгтгэх зэргээр хязгаарлагддаг байна.

Эдгээр улсууд нь 2021 оны байдлаар дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг байна. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно.

Image
Их долоо-2023 онд Хирошима хотод болсон дээд хэмжээний уулзалт

Их долоогийн 49 дахь дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод 2023 оны 5-р сарын 19-21-ний өдрүүдэд болсон.

Их долоогийн 50 дахь дээд хэмжээний уулзалт Италийн Апулиа муийн Фазано хотод 2024 оны 6-р сарын 13-15-нд болсон байна.

Их долоогийн 51 дахь дээд хэмжээний уулзалт Канадын Кананаскис хотод 2025 оны 5-р сарын 15-17-нд болжээ.

Image Commons: G8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан