Jump to content

Жулиус Ньерере

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мвалиму
Жулиус Ньерере
Image
Ньерере 1975 онд
1 дэх Танзанийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1964 оны 10 сарын 29  1985 оны 11 сарын 5
Ерөнхий сайд
Дэд ерөнхийлөгчТэргүүн дэд ерөнхийлөгч
Абейд Амани Каруме
Абуд Жумбе
Али Хассан Мвиньи
Хоёрдугаар дэд ерөнхийлөгч
Рашиди Кавава
Өмнөх
ДараахАли Хассан Мвиньи
Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1964 оны 4 сарын 26  1964 оны 10 сарын 29
Дэд ерөнхийлөгч
Өмнөх
Дараах
Танганьикагийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1962 оны 12 сарын 9  1964 оны 4 сарын 26
Ерөнхий сайдРашиди Кавава
Өмнөх
Дараах
Танганьикагийн ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1961 оны 5 сарын 1  1962 оны 1 сарын 22
ХаанII Элизабет
Амбан захирагчРичард Төрнбулл
ӨмнөхӨөрөө (Амбан сайд)
ДараахРашиди Кавава
Танганьикагийн амбан сайд
Албан тушаал хашсан
1960 оны 9 сарын 2  1961 оны 5 сарын 1
ХаанII Элизабет
GovernorРичард Төрнбулл
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахӨөрөө (Ерөнхий Сайд)
Хувийн мэдээлэл
ТөрсөнКамбараге Ньерере
(1922-04-13)4 сарын 13, 1922
Бутиама, Мара муж, Танганьика нутаг дэвсгэр
Нас барсан10 сарын 14, 1999(1999-10-14) (77 насалсан)
Лондон, Англи
Оршуулсан газарБутиама, Мара муж, Танзани
Улс төрийн нам
  • CCM (1977–1999)
  • TANU (1954–1977)
Эхнэр, НөхөрМариа Магиге (г. 1953)[1]
Хүүхэд
8
  • Эндрью
  • Анна
  • Магиж
  • Жон
  • Маконгоро
  • Мадарака
  • Рөүзмари
  • Паулета
Төгссөн сургууль
МэргэжилБагш
Шагнал

Жулиус Камбараге Ньерере (Julius Kambarage Nyerere, 1922 оны 4 сарын 13 – 1999 оны 10 сарын 14) нь Танзанийн улс төрч, тус улсын анхны ерөнхийлөгчөөр 1961 онд Танганьика нэрээр байгуулагдсанаас нь хойш 1985 онд улс төрийг орхих хүртлээ ажилласан хүн юм.

Занакигийн захирагч Ньерере Буритогийн[2] хүү болж төрсөн түүнийг улс төрд орохын өмнөх мэргэжлээр нь свахилигаар "багш" гэсэн утгатай Мвалиму хэмээн авгайлдаг байв.[3] Түүнийг мөн Баба ва Тайфа (Үндэсний эцэг) гэх нь бий.[4] Ньерере Кампала дахь Макерере Их Сургууль болон Эдинбургийн Их Сургуульд суралцаж, дээд боловсрол олжээ. Тэрээр Танганьикадаа буцаж ирээд багшаар ажиллаж байгаад 1954 онд Танганьикагийн Африкийн Үндэсний Эвлэлийг үүсгэн байгуулалцжээ.

1961 онд шинэ тулгар Танганьика улсын анхны ерөнхий сайдаар сонгогдсон Ньерере 1962 онд бүгд найрамдах засаглалтай болоход анхны ерөнхийлөгчийн албан тушаалд суужээ. 1964 онд Танганьика Занзибартай нэгдэж, Танзани гэгдэх болсон юм. 1965 онд ганц намын оролцсон сонгуулиар Ньерере засгийн бүх эрхийг олж авчээ. Ньерере засаглалын эхний жилүүддээ нэг намын системийг бий болгож, үйлдвэрчний эвлэл болон сөрөг хүчнийхнийг "урьдчилан сэргийлэх баривчилгаа"-гаар дарж авдаг байв.

Ньерере өөрийн бодлогын тулгуур болсон, Ужамаа гэгдэх нийгэм журамт үзлээ тусгасан Арушагийн тунхаглал гээчийг гаргаж, энэ замаараа улс орноо удирдсан нь эцэстээ эдийн засгийн уналт, зохион байгуулалттай болсон авлига, эд барааны хомсдлыг Танзанид авчирчээ. 1970-д оны эхээр Ньерере хөдөө аж ахуйг хамтралжуулах тушаал гарган, эсэргүүцсэн тосгоныг шатааж байсан түүхтэй. Уг аяны үр дүнд Танзани улс өлсгөлөнгийн далайд нэрвэгдэж, гадаадын хүнсний тусламжаас хараат орон болон хувирсан юм.

Хоёр арваны турш засгийн эрхийг барьсан тэрээр 1985 онд өөрийн сонгосон залгамжлагчдаа суудлаа шилжүүлэн, албан тушаалаа орхижээ. Ньерере Танзанийг дэлхийн хамгийн ядуу, хоцрогдсон, гадаадын тусламжаас хамааралтай орнуудын нэг болгон үлдээсэн[5] хэдий ч эрүүл мэнд, боловсролын салбарт тодорхой амжилт олж чадсан юм.[6] Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон Ньерере Чама Ча Мапиндузи намын дарга хэвээрээ үлдсэн. Тэрээр 1999 онд цус багадалтын улмаас Лондон хотноо нас нөгчжээ.

  1. "Obituary: Julius Nyerere". The Daily Telegraph. Лондон. 1999-10-15. Эх хувилбараас архивласан: 2010-10-14. Татаж авсан: 2026-03-30.
  2. The Crisis, National Association for the Advancement of Colored People, х. 35, 1996 {{citation}}: Missing or empty |title= (help)
  3. Blumberg, Arnold (1995). Great Leaders, Great Tyrants?: Contemporary Views of World Rulers who Made History. Greenwood Publishing Group. х. 221–222. ISBN 0-313-28751-1.
  4. Hopkins, Raymond F. (1971). Political Roles In A New State: Tanzania's First Decade. Yale University Press. х. 204. ISBN 0-300-01410-4.
  5. Skinner, Annabel (2005). Tanzania & Zanzibar. New Holland Publishers. х. 19. ISBN 1-86011-216-1.
  6. "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-10-30. Татаж авсан: 2013-01-02.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)