Jump to content

Монгол брахми бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Image

Судалгаанаас үзэхэд [1], Монгол брахми бичгийн цагаан толгой нь 31 тэмдэгээс (үсэг) бүрддэг бөгөөд эдгээр нь авиазүйн болон үе бүтцийн онцлогт тулгуурласан тогтолцоотой байжээ. Үүнд нь 2 дан эгшиг ᠳᠠᠩ ᠡᠭᠡᠰᠢᠭ, 3(4) биеэ эс даах харьяат эгшиг ᠬᠠᠷᠢᠶᠠᠲᠤ ᠡᠭᠡᠰᠢᠭ (4 тэмдгээр 3 эр 3 эм 6 авиа гаргана), 24 гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч үсэг ᠡᠭᠡᠰᠢᠭᠲᠦ ᠭᠡᠢᠭᠦᠯᠦᠭᠴᠢ тэмдгээс бүрэлджээ ( 20 авиа ). Монгол брахми бичиг ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠪᠷᠠᠾᠮᠢ ᠪᠢᠴᠢᠭ нь авиа хийгээд үеэр бүрэлдсэн[2] үсэг бичиг болно. Дээрээс доош, баруунаас зүүн тийш баганаар бичнэ [3]. Харин сонгодог монгол үсгүүд шиг үгийн эхэнд дунд адагт орох дүрс байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг тэмдэг нь зарим тохиолдолд дан авиаг, зарим үед бүтэн үеийг илэрхийлэх боломжтой байжээ.


    Stub icon

    Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

    1. Солонгод Л.Хурцбаатар: . Hrsg.: Солонгод Л.Хурцбаатар. No.1. Elias Verlag IMoFiF e.V, Cologne, Germany 2019, ISBN 978-3-943553-11-6, S. 380.
    2. Dieter Maue: . In: Journal Asiatique (Hrsg.): . Vol.306, Nr. 2.2018. France 2018, S. 291–301.
    3. ᠰᠤᠯᠤᠩᠭᠤᠳ ᠯ᠂ ᠬᠤᠷᠴᠠᠪᠠᠭᠠᠲᠤᠷ L • Qurčabaγtur Solongγod: . In: L • Qurčabaγtur Solongγod (Hrsg.): . No.6. Elias Verlag IMoFiF e.V., Cologne Germany 2021, ISBN 978-3-943553-04-8, S. 436.