Jump to content

Эдинбург

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эдинбург
Dùn Èideann (Шотланд Гел)
Эдинбург далбаа
Хоч: 
"Auld Reekie", "Edina", "Умардын Афин"
Уриа: 
Nisi Dominus Frustra (Латин)
Эзэнгүйгээр бүх зүйл дэмий хоосон
Шотланд дахь Эдинбург хот
Шотланд дахь Эдинбург хот
Эдинбург, Шотланд
Эдинбург
Эдинбург
Шотланд дахь байршил
Эдинбург, Их Британи
Эдинбург
Эдинбург
Их Британи дахь байршил
Солбицол: 55°57′12″N 03°11′21″W / 55.95333°N 3.18917°W / 55.95333; -3.18917Солбицол: 55°57′12″N 03°11′21″W / 55.95333°N 3.18917°W / 55.95333; -3.18917
Бүрэн эрхт улсImage Нэгдсэн Хаант Улс
УлсImage Шотланд
БайгуулагдсанМЭ 7-р зуунаас өмнө
Өөрийн удирдлагатай1124
Хотын статус1633[1]
Захирагч биетЭдинбург хотын танхимууд
Засаг захиргаа
  ТөрөлЗөвлөл
  БиетЭдинбург хотын зөвлөл
Газар нутаг
  Нийт
263 км2 (102 бээр2)
  Байр23-р байр
Хүн ам
 (2022)[3]
  Нийт514,990
  Байр2-р байр
Иргэдийн нэршилЭдинбургчууд
Цагийн бүсUTC+0 (ГСЦ)
  Зун (ЗЦ)UTC+1 (БЗЦ)
Шуудангийн код
EH1–17, EH28–30
Залгах код0131
ISO 3166 кодGB-EDH
ONS кодS12000036
Вэб сайтwww.edinburgh.gov.uk
Албан ёсны нэрЭдинбургийн хуучин ба шинэ хот
ШалгуурСоёлын: ii, iv
Эшлэл728
Бүртгэл1995 (19 дэх чуулган)
Албан ёсны нэрФорт гүүр
ШалгуурСоёлын: i, iv
Эшлэл1485
Бүртгэл2015 (39 дэх чуулган)

Эдинбург (Англи: Edinburgh; Шотланд гаэл хэл: Dùn Èideann) нь Нэгдсэн Вант Улсын хэсэг Шотландын нийслэл бөгөөд Глазгогийн дараа хоёр дахь том хот нь юм. Шотландын 32 орон нутгийн засгийн газрын зөвлөлийн газар нутгуудын нэг ба Нэгдсэн Вант Улсын долоо дахь том хот болно.

Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдог. Ширүүн тэгш бус нутаг дэвсгэр, дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур зэргээс болж Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцогддог.

Энэ хот нь Эдинбург хотын зөвлөлийн газар нутгийг үүсгэдэг бөгөөд энэ нь Эдинбург хот ба 78 км² нутагтай хөдөөний бүсийг оролцуулдаг.

1437 оноос Скоуныг орлож Шотландын нийслэл болсон бөгөөд Шотландын парламент байрладаг газар юм. Эдинбург нь гэгээрлийн үеийн гол төвүүдийн нэг байсан бөгөөд үүнд Эдинбургийн Их Сургууль тэргүүлэн оролцож, хот нь "Умардын Афин" хочтой болжээ. Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хэмээн тэмдэглэгдсэн байна. Хот дотор 4,500 гаруй барилга, 448,625 хүн оршин суудаг (2001 оны тооллогоор).

Цаг уурын мэдээлэл: Эдинбург (өндөр: 23 м (75 фут), 1991–2020 оны хэвийн, туйлын үе 1960–одоо
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 15.0
(59.0)
15.2
(59.4)
20.0
(68.0)
24.1
(75.4)
29.0
(84.2)
28.4
(83.1)
31.0
(87.8)
31.4
(88.5)
26.7
(80.1)
24.4
(75.9)
20.6
(69.1)
15.4
(59.7)
31.4
(88.5)
Дундаж дээд °C (°F) 7.3
(45.1)
8.0
(46.4)
9.7
(49.5)
12.2
(54.0)
14.9
(58.8)
17.4
(63.3)
19.3
(66.7)
19.1
(66.4)
16.9
(62.4)
13.4
(56.1)
9.9
(49.8)
7.3
(45.1)
13.0
(55.4)
Өдрийн дундаж °C (°F) 4.5
(40.1)
4.8
(40.6)
6.3
(43.3)
8.4
(47.1)
11.0
(51.8)
13.7
(56.7)
15.4
(59.7)
15.3
(59.5)
13.3
(55.9)
10.0
(50.0)
6.8
(44.2)
4.5
(40.1)
9.5
(49.1)
Дундаж доод °C (°F) 1.7
(35.1)
1.7
(35.1)
2.9
(37.2)
4.7
(40.5)
7.1
(44.8)
9.9
(49.8)
11.6
(52.9)
11.5
(52.7)
9.7
(49.5)
6.7
(44.1)
3.8
(38.8)
1.6
(34.9)
6.1
(43.0)
Мин. температур °C (°F) −15.5
(4.1)
−11.7
(10.9)
−11.1
(12.0)
−6.1
(21.0)
−2.4
(27.7)
1.1
(34.0)
4.4
(39.9)
2.2
(36.0)
−1.1
(30.0)
−3.7
(25.3)
−8.3
(17.1)
−11.5
(11.3)
−15.5
(4.1)
Дундаж хур дунадас см (инч) 64.7
(2.55)
53.1
(2.09)
48.5
(1.91)
40.8
(1.61)
47.6
(1.87)
66.2
(2.61)
72.1
(2.84)
71.6
(2.82)
54.9
(2.16)
75.7
(2.98)
65.3
(2.57)
67.4
(2.65)
727.7
(28.65)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 12.4 9.8 9.8 8.6 9.6 10.4 11.5 10.4 9.9 11.7 11.7 12.3 128.3
Сарын дундаж нартай цаг 55.2 82.2 117.3 157.3 194.7 161.8 169.9 160.0 130.1 99.4 72.1 49.2 1,449.1
Дундаж хэт ягаан туяаны индекс 0 1 2 3 5 6 5 5 3 1 1 0 3
Эх сурвалж: Met Office,[4] KNMI[5] and Weather Atlas[6]

Эдинбург хот нь 8 сарын эхнээс дөрөв орчим 7 хоногийн туршид зохион байгуулагддаг, албан ёсны ба хувийн наадам фестивалиудаас бүрдсэн Эдинбургийн наадмаараа алдартай бөгөөд энэ үед хотын хүн амтай ойролцоо тооны жуулчид ирдэг байна. Эдгээрт Эдинбург Фринж (дэлхийн хамгийн том соёл урлагийн фестиваль), Эдинбургийн хошин урлагийн наадам (дэлхийн хамгийн том хошин урлагийн фестиваль), Эдинбургийн олон улсын наадам, Эдинбургийн цэрэг армийн шивээс, Эдинбургийн киноны наадам, Эдинбургийн олон улсын номын наадам зэрэг орно.

Эдинбург нь Европын аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог.

Image
Image
Эдинбургийн хуучин хот
  1. Коллетт, Ричард (2024-01-05). "How Many Cities in Scotland? Everything You Need to Know". Travel Tramp. Татаж авсан: 2024-10-01.
  2. "Council and Committees". Эдинбург хотын зөвлөл. Татаж авсан: 2026-04-22.
  3. 1 2 Загвар:UK subdivision statistics citation
  4. "Эдинбург 1991–2020 оны дундаж". Met Office. Татаж авсан: 2026-04-22.
  5. "Indices Data". KNMI. Эх хувилбараас архивласан: 9 July 2018. Татаж авсан: 2026-04-22.
  6. "Edinburgh, United Kingdom – Detailed climate information and monthly weather forecast". Weather Atlas (Англи хэлээр). Yu Media Group. Татаж авсан: 2026-04-22.[permanent dead link]
Image Commons: Эдинбург – Викимедиа дуу дүрсний сан