Jump to content

1 сарын 12

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 12 Григорийн тооллоор жилийн 12 дахь өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 353 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 354 хоног үлдэнэ.

Энэ өдрийг Туркменистан улс Дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг бол Энэтхэгчүүд Залуусын өдөр болгон тэмдэглэдэг. Харин Танзани улсад Занзибарын хувьсгалын өдөр тохиодог. ОХУ-д Ерөнхий Прокуроруудын өдөр тохиодог.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1528 Шведийн хаан ширээнд I Густаф суув.
  • 1866 Лондон хотод Эзэн хааны аеронавтикийн холбоо байгуулагдав.
  • 1898 Япон улсын ерөнхий сайд Ито Хиробуми гурав дахь удаагаа энэ албыг хашихаар болов.
  • 1908 Парисийн Эйфэлийн цамхагаас уртын зайнд радио мэдээлэл хүргэсэн нь дэлхийн анхны тохиолдол болов.
  • 1911 Филиппин улсад Хууль зүйн их сургууль байгуулагджээ.
  • 1915 АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрөв.
  • 1932 Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсанаас 7 жилийн дараа Хетти Карауей АНУ-ын Сенатын танхимд сонгогдсон анхны эмэгтэй болов.
  • 1942 Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт дайны үеэрх хөдөлмөрийн албан зөвлөлийг байгуулжээ.
  • 1962 Вьетнамын дайн: АНУ-ын арми "Чоппер" ажиллагааг эхлүүллээ. Энэ нь тус дайны үеэр АНУ-ын армиас хэрэгжүүлсэн анхны цэргийн ажиллагаа байсан юм.
  • 1964 Занзибарын босогчид тусгаар тогтнолоо баталгаажуулав.
  • 1991 Персийн булангын дайн: АНУ-ын Конгресс Кувейтээс цэргээ татаж, Ирак руу оруулж, цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөв.
  • 1998 Европын холбооны 19 улс хүнийг эсийн төвшинд клонийн аргаар хувилахыг хүлээн зөвшөөрчээ.
  • 2010 2000 он гарснаас хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт Гайти улсын Порт-о-Пренс хотод болов. Байгалийн гамшгийн улмаас 100 мянган хүн амиа алдсан билээ.
  • 2012 - Румын улсын нийслэл Бухарест хотод Ерөнхийлөгч Трайан Башескугийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал болов. Олныг хамарсан дээрх жагсаал яваандаа Румын улсын бусад хотод тархсан юм.
  • 2015 - Камерун улсын Колофата хотод цэргийн ажиллагаа явуулж Боко Харам бүлэглэлийн 143 дайчныг устгажээ.
  • 2016 - Турк улсын Истанбул хотын Султан Ахмедийн сүмд бөмбөг дэлбэрч 10 хүн амиа алдан, 15 хүн шархаджээ.
  • 2020 - Филиппин улсад Таал галт уул дэлбэрч, 39 хүн амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1729 Ирландын философич, улстөрч Эдмунд Бөрке (1797 онд нас барсан)
  • 1876 "Цагаан соёо" романаараа алдаршсан Америкийн зохиолч Жэк Лондон (1916 онд нас барсан)
  • 1892 Оросын нисэх онгоцны корпорацийг үүсгэн байгуулагч, инженер Михайль Гуревич (1976 онд нас барсан)
  • 1893 Нацистийн Германы Рейхстагын Ерөнхийлөгч Херман Геринг (1946 онд нас барсан)
  • 1899 Швейцарийн химич, Нобелийн шагналт Пауль Херман Мюллер (1965 онд нас барсан)
  • 1907 Зөвлөлтийн пуужингийн инженер Сергей Королёв (1966 онд нас барсан)
  • 1949 Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Оттмар Хицфельд
  • 1949 "Норвегийн шугуй" "1Q84" зохиолоор алдаршсан, Японы зохиолч Харуки Мүраками
  • 1958 Иран гаралтай Америкийн сэтгүүлч, хөтлөгч Кристиан Аманпур
  • 1960 Америкийн нэрт сагсанбөмбөгч Доминик Уилкинс
  • 1964 Amazon.com-ыг үндэслэгч, бизнесмэн, тэрбумтан Жефф Безос
  • 1965 Америкийн дуучин, ая зохиогч, продьюсер Роб Зомби
  • 1985 Украины хөлбөмбөгч Артём Милевски
  • 1991 Английн дуучин, ая зохиогч Пикси Лотт
  • 1993 Английн дуучин Заян Малик
  • 1993 - Exo хамтлагийн D.O.

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1834 Нэгдсэн хаант улсын ерөнхий сайд, улстөрч Гренуиллийн тэргүүн барон Уиллиам Гренуилль (1759 онд төрсөн)
  • 1916 Грекийн 80 дахь Ерөнхий сайд Жиоржиос Теотокис (1844 онд төрсөн)
  • 1976 Английн детектив зохиолч Агата Кристи (1890 онд төрсөн)
  • 1997 Америкийн физикч, Нобелийн шагналт Чарльз Брентон Хюггинс (1901 онд төрсөн)
  • 2001 Электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Hewlett-Packard, HP компанийг үндэслэгч Уиллиам Редингтон Хьюлетт (1913 онд төрсөн)
  • 2003 Аргентиний 44 дэх Ерөнхийлөгч Леопольдо Галтьери (1926 онд төрсөн)
  • 2009 Оскарын шагналт Францын найруулагч Клод Берри (1934 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

Image Commons: 1 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан