Jump to content

Австри

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Австри Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠦᠢᠰᠲᠷᠢ
ᠤᠯᠤᠰ
Republik Österreich (Герман)
Төрийн дуулал: Bundeshymne der Republik Österreich
"Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Төрийн Дуулал"
 Австри улсын байршил (хар ногоон)– Европ (ногоон & хар саарал)– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Австри улсын байршил (хар ногоон)

 Европ (ногоон & хар саарал)
 Европын Холбоо (ногоон)   [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Вена
48°12′N 16°21′E / 48.200°N 16.350°E / 48.200; 16.350
Албан ёсны хэлГерман хэл[a][b]
Recognised languages
Угсаатны бүлгүүд
(2020)[1]
Шашин
(2021)[2]
Ард түмний нэршилАвстричууд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс[3]
Александер Ван дер Беллен
Карл Нехаммер
Хууль тогтоох байгууллагаПарламент
Холбооны Зөвлөл
Үндэсний Зөвлөл
Түүх
 Нэр
11 сарын 1, 996
9 сарын 17, 1156
1 сарын 6, 1453
8 сарын 11, 1804
3 сарын 30, 1867
11 сарын 12, 1918
9 сарын 10, 1919
5 сарын 1, 1934
3 сарын 12, 1938
4 сарын 27, 1945
7 сарын 27, 1955
Газар нутаг
 Нийт
83,883 км2 (32,387 миль2) (113)
 Усны эзлэх талбай (%)
0.84 (2015)[4]
Хүн ам
 2022 тооцоо
Neutral increase 9,027,999[5] (98)
 Нягтаршил
107.6/км2 (106)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$582.130 тэрбум[6] (43)
 Нэг хүнд ноогдох
$64,750[6] (14)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$479.820 тэрбум[6] (33)
 Нэг хүнд ноогдох
$53,320[6] (17)
ОТББИ (2021)  26.7[7]
бага
ХХИ (2021) 0.916[8]
маш өндөр · 25
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+43
Домэйн нэр.at

Бүгд Найрамдах Австри Улс (Герман: Republik Österreich, Österreich [ˈøːstəʁaɪ̯ç], сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай хуурай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreichорчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.

Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан Европын 6 орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.

Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,879 км² юм. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 м, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.

Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнээс Германтай-816 км, Чехтай- 466 км, Словактай- 107 км, Унгартай- 354 км, Словенитэй- 816 км, Швейцартай- 166 км, Лихтенштайнтай - 35 км хиллэлдэг байна.

Байгаль, уур амьсгал

[засварлах | кодоор засварлах]

Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.

Байгалийн баялаг

[засварлах | кодоор засварлах]

Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

Австрийн хүн ам нь 2025 оны байдлаар 9,2 сая байв. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 %. Нийт хүн амын 98 % нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 % нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 % нь католик, 5 % нь протестант урсгалынх бөгөөд 4.5 % нь бусад шашин шүтдэг.

Засаглалын хэлбэр

[засварлах | кодоор засварлах]
Image
Вена дахь Австрийн парламент

Австри нь 9 бие даасан нутагтай Холбооны улс бөгөөд парламентын Бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан. Өнөөгийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийг 1920 онд баталсан бөгөөд 1945 онд дахин баталсан.

Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.

Хууль тогтоох дээд байгууллага

[засварлах | кодоор засварлах]

Австрийн парламент нь 62 гишүүнтэй Холбооны Зөвлөл болон 183 гишүүнтэй Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны Зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний Зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 гишүүнтэй, дөрвөн хувийн босготой. Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

Австри нь Европын Парламентад 21 гишүүнтэй, тэднийг Үндэсний Зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд

Гүйцэтгэх засаглал

[засварлах | кодоор засварлах]

2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд холбооны канцлер буюу ерөнхий сайдаар Александер Шалленберг ажиллаж байна.

Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр Холбооны бие даасан 9 (Bundesländer- Муж Улс) мужаас бүрдэнэ.

Мужийн нэрГерман нэрТөв хотТалбай
(км²)
Хүн ам
(2022)
БургенландBurgenland ˈbʊʁɡn̩lantАйзенштадт 3,965297,583
ВенаWien

viːn

Вена 4151,931,593
Доод АвстриNiederösterreich

ˈniːdɐˌʔøːstəʁaɪ̯ç

Санкт Пөлтен 19,1801,698,796
Дээд АвстриOberösterreich

ˈoːbɐˌʔøːstəʁaɪ̯ç

Линц 11,9831,505,140
ЗальцбургSalzburg

ˈzalt͡sˌbʊʁk

Зальцбург 7,155560,710
КаринтиKärnten

ˈkɛʁntn̩

Клагенфурт 9,537564,513
ТирольTirol

tiˈʁoːl

Инсбрук 12,648764,102
ФорарльбергVorarlberg

foːɐ̯ˈʔaʁlbɛʁk

Брегенц 2,602401,674
ШтириSteiermark

ˈʃtaɪ̯ɐmaʁk

Грац 16,3991,252,922

Австри улс нь 19-р зууны алдарт оюун ухаантнууд болох Людвиг Больцманн, Эрнст Мах, Виктор Франц Хесс, Кристиан Допплер зэрэг олон тооны алдартай эрдэмтдийг төрүүлжээ. 1920, 1930-аад онд Лиз Мейтнер, Эрвин Шредингер, Вольфганг Паули нарын оруулсан хувь нэмэр атомын физик, квант механикийн хөгжилд гол түлхүүр болсон юм. Орчин үеийн физикч Антон Зайлингер квант телепортацийг анх нээсэн хүн юм.

Физикчдээс гадна тус улс 20-р зууны хоёр агуу философич болох Людвиг Витгенштайн, Карл Поппер нарыг төрүүлжээ. Биологич Грегор Мендель, Конрад Лоренц, математикч Курт Гёдел, инженер Фердинанд Порше, Зигфрид Маркус нар мөн Австри гаралтай юм.

Түүнчлэн Австрийн сэтгэл судлаачид Зигмунд Фройд, Алфред Адлер, Пол Ватцлавик, Ханс Аспергер, сэтгэцийн эмч Виктор Франкл нар өргөн алдар нэртэй юм.

Одоогийн байдлаар 1847 онд байгуулагдсан Австрийн Шинжлэх Ухааны Академи нь суурь судалгаа явуулдаг. Түүний гишүүдэд Карл Лоренцийн Харьцуулсан Зан Үйлийн Хүрээлэн, Хэрэглээний Системийн Шинжилгээний Олон Улсын Хүрээлэн болон бусад багтдаг. Австри улс ойролцоогоор 2200 судалгааны байгууллагатай бөгөөд тэнд нийт 25000 орчим хүн ажилладаг. Тус улс нь олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Европын Холбооны Хүрээ Хөтөлбөрийн хүрээнд 1000 гаруй судалгааны төслийг хэрэгжүүлсэн.

Image Commons: Österreich – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Federal Chancellery of Austria" (Герман хэлээр). Эх хувилбараас архивласан: 2006-08-19. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  • Австри Open Directory Project төслийн вэбсайт дахь
  1. "Bevölkerung nach Migrationshintergrund". www.statistik.at (Герман хэлээр). Архивласан огноо 2015-11-14. Татаж авсан: 2021-12-23.
  2. "Religionsbekenntnis - STATISTIK AUSTRIA - die Informationsmanager".
  3. "Hofburg-Wahl: "Österreich ist ein sehr ungewöhnlicher Fall"" (Герман хэлээр). 22 September 2022. Татаж авсан: 22 September 2022.
  4. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 2020-10-11.
  5. "Population by Year-/Quarter-beginning". 8 Зургаадугаар сар 2022. Архивласан огноо 12 Зургаадугаар сар 2015. Татаж авсан: 8 Зургаадугаар сар 2022.
  6. 1 2 3 4 "World Economic Outlook Database April 2022". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 19 June 2022.
  7. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  1. Австрийн Боловсролын Яамны захиалгаар хэвлэгдсэнАвстрийн толь бичиг хэмээх албан ёсны толь бичиг бий.
  2. Croatian, Czech, Hungarian, Romani, Slovak, and Slovene are officially recognised by the European Charter for Regional or Minority Languages (ECRML).
Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found